ДЭЛХИЙ

Шинэ Зеланд сүүлийн хэдэн сард анхны удаагаа шинэ тохиолдол бүртгэлээ

Шинэ Зеланд улс таван сая гаруй хүн амтай билээ. Тус улс цар тахлын турш 1,927 тохиолдол, 25 нас баралт бүртгэж авсан бөгөөд коронавирусийн эсрэг авж буй арга хэмжээг нь олон улс ихэд сайшаасан байдаг.

Тэгвэл Шинэ Зеланд улс тусгаарлалтад байгаад гарсан хүнээс шинэ тохиолдол бүртгэж авжээ. Тус улс өнгөрсөн хоёр гаруй сарын турш нэг ч шинэ тохиолдол бүртгэж аваагүй байсан юм. Эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудын мэдээлснээр бол Европоос ирсэн 56 настай эмэгтэй хоёр долоо хоногийн турш тусгаарлагдаж гараад хэд хэдэн өдөр өнгөрсний дараа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Одоогийн байдлаар хавьтал тогтоох ажиллагаа явагдаж байгаа юм. Албан тушаалтнууд тус эмэгтэйн явсан маршрутыг олон нийтэд танилцуулжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр бол эмэгтэй нэгдүгээр сарын 13-ны өдөр Окланд дахь тусгаарлалтын байгууламжаас гарахаасаа өмнө хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарч байсан аж. Тэрбээр үүнээс хоёр өдрийн дараа шинж тэмдэг үзүүлж эхэлсэн гэнэ. Өвчний шинж тэмдэг хүндэрсээр байсан тул тэрбээр өнгөрсөн бямба гарагт шинжилгээ өгөхөд эсрэг гарсан байна.

Одоогийн байдлаар тэр эмэгтэй гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа аж. Ням гарагт болсон хэвлэлийн бага хурлаар Эрүүл мэндийн сайд Крис Хипкинс халдвар хаанаас авсан тухай таамаглахад хэтэрхий эрт байна гэсэн юм. Тэрбээр нэмж “Ямар ч тохиолдол илүү халдварлах чадвартай вирусийн гаралтай байж болох тул бид шаардлагатай гэсэн арга хэмжээг авч байгаа” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button