ДЭЛХИЙ

18 өдрийн турш алга болсон Австрали эрийг олжээ

58 настай Роберт Вебер Австрали улсын Квинсланд мужид сураггүй алга болсон юм. Түүнийг энэ долоо хоногт олж эрэн хайх ажил дуусжээ. Цагдаа нарын мэдээлснээр бол Вебер 18 өдрийн турш сураггүй алга болсон бөгөөд тэрбээр мөөг идэн амь зууж байсан аж. Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр түүнийг ням гарагт (2021.01.24) нэгэн далангийн хажуугаас орон нутгийн улс төрч олсон гэнэ.

Ноён Вебер зарим бодисоор хордсон байсан ч биеийн байдал нь хэвийн байжээ. Алга болохоосоо өмнө тэрбээр нэгдүгээр сарын 6-ны өдөр Килкилван тосгонд байдаг зочид буудлаас нохойтойгоо хамт явж байх нь харагдсан аж. Вебер машинтай явж байгаад шаварт сууснаар асуудал эхэлсэн байна.

Тэрбээр гурван хоног машиндаа хоносны дараа уух усгүй болсон аж. Иймд Вебер машинаа орхиж явж улмаар төөрчээ. Цагдаа нарын мэдээлснээр бол тэрбээр нэгэн далангийн хажууд түр орогнож тус далангийн уснаас уун мөөгөөр хооллож байсан гэнэ. Түүнийг машинаас нь 3 километрийн зайтай модон доор сууж байхад нь олсон юм. Харин ноён Веберийн нохой олдоогүй байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 13:48

Nohoigoo idej dee

Холбоотой мэдээ

Back to top button