ДЭЛХИЙ

Өмнөд Америкаас зүрхний хэлбэртэй нил эрдэнийн чулуу олджээ

Дэлхий дээр жил болгон хэдэн мянган ширхэг зүрхний хэлбэртэй эрдэнийн чулуун эдлэл хийгддэг. Харин энэ нил эрдэнийн чулуу зүрхний хэлбэртэй болоход ямар нэгэн багаж хэрэгсэл шаардагдсангүй. Уурхайчид нэгэн чулууг хоёр хэсэг болгон хувааж үзэхэд дотор нь зүрхний хэлбэртэй нил эрдэнэ байжээ.

"Uruguay Minerals" компанийн уурхайн ажилчид энэ эрдэнийн чулууг Бразил болон Уругвай улсын хилээс олсон юм байна. Тус компани Артигас хотын Каталан бүс дэх “Santa Rosa” уурхайд дөнгөж ажиллах эхлээд байсан юм. Тэд ямар нэгэн үнэт зүйл олох эсэхдээ тийм ч итгэлтэй биш байжээ. Тус компани үнэт чулуу олборлон, боловсруулж экспортолдог аж.

“Santa Rosa” уурхай хад чулуу их газрын тогтоцтой учир уурхайчдад ажиллахад их хүндрэлтэй байжээ. “Uruguay Minerals” компанид ажилладаг Маркос Лорензелли анхны удаа л ийм эрдэнийн чулуу оллоо хэмээсэн юм.

Лорензеллигийн хэлснээр бол тус эрдэнийн чулууг авахаар нэг хүн 120 мянган доллар санал болгожээ.

Эх сурвалж: Good news network

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button