УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: Бидний бүх хуулийг “Ялсан нам баталсан” гээд эсэргүүцэх хэрэг үү

Өнөөдөр /2021.01.25/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ.

Хурлаар нэр бүхий хуулиудад Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригуудыг хүлээж авах эсэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцжээ.

Тодруулбал:

  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлт
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд бүгдийг нь МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж шийджээ.

Тэгвэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

“Энэ хуулийг сүүлийн 28 жилийн турш яригдсан асуудлуудыг дүгнэсний үндсэн дээр баталж, реформын шинжтэй олон заалтуудыг багтаасан. Орон нутгийн түвшинд гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилт сул байгааг үргэлж шүүмжилдэг. Томилгооны эрх мэдлийг хэт ИТХ-д төвлөрүүлсэн хэр нь ээ төсөв санхүү нь төв Засгийн газар дээр төвлөрдөг байсан. Үүнийг засах хууль юм.

Олон нийт ялсан нам өөрсдийнхөө сцениарар хууль баталж байна гэж ойлгоод байна. Үүгээр бол ялсан нам хууль батлахгүй, бусад субъектүүд хууль батлах болж таарч байна. Бидэнд ард түмэн итгэл хүлээлгэж сонгосон. Бидний баталсан бүх хуулийг ялсан намынх гээд мөрдөхгүй байх хэрэг үү” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-01-25 16:49

Тэнэг м�##�

Холбоотой мэдээ

Back to top button