ДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Ёжүн нас баржээ

Өмнөд Солонгос улсын жүжигчин Сон Ёжүн 26 настайдаа таалал төгсжээ. Тэрбээр “MBC” сувгийн “Make Your Wish” цуврал кинонд тоглож олонд танигдаж байсан юм. Түүний харьяалагддаг “Sublime Artist” агентлагаас мэдэгдэл хийсэн боловч эхэндээ үхлийн шалтгааны талаар нь мэдээлэл өгөөгүй аж.  Харин Солонгосын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг амиа хорлосон гэж эрт мэдээлсэн боловч дараагаар нь тус нийтлэлүүдээ завсарласан байна.

Түүнийг оршуулах ёслол “Сөүлийн эрүүл мэндийн төвийн Каннам дүүрэг дэх салбарт болсон юм. Сон өөрийн карьераа гоо сайхны брэндийн модель болж эхлээд дараагаар нь 2013 онд “MBC” телевизийн “Golden Rainbow” кинонд туслах дүр бүтээсэн аж. Дараагаар нь тэрбээр 2014 онд “Make Your Wish”, 2017 онд “School” харин 2019 онд “Dear My Name” цувралуудад дүр бүтээсэн юм.

Сон Ёжүн 2019 онд “Sublime Artist” агентлагтай хамтарч ажиллах гэрээ хийсэн бөгөөд “Dear My Name” цувралд дүр бүтээснээс хойш кинонд тоглоогүй юм гэнэ. Харин “Friend to Lover” болон “How do I” дууны бичлэгт тоглосон аж. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа юм.

Эх сурвалж: SCMP

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-25 20:07

Энэ хэнд ямар хэрэгтэй мэдээлэл вэ?

Зочин
Зочин
2021-01-26 08:01

Ийм мэдээлэлийг дахин битгий тавиарай. Солонгосын нийгэм бол Монголоос өөр. Монгол хүний сэтгэлгээ агуу уудам шүү дээ. Гэхдээ сөрөг бүхэн юмыг өөртөө татах чадвартай л байдаг. Хүмүүсийн дотоод сэтгэл, гадаад орчинтойгоо зэрэг хямр�##�даж байгаа ийм үед уншихад ч урамгүй юм даа.

Зочин
Зочин
2021-01-27 19:26

Нэг их хөгжилөөрөө гайхуулаад л байдаг гэтэл з�##�уухан сайхан бүсгүйчүүд нь дандаа л амиа хорлож байх юм

Холбоотой мэдээ

Back to top button