ДЭЛХИЙ

Нидерланд улсад болсон жагсаалын улмаас 250 хүн баривчлагджээ

Нидерланд улсад хөл хорионы эсрэг жагсаал гурван шөнийн турш үргэлжилж байгаа юм. Тус улсын Засгийн Газар цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн чанга хөл хорионы дэглэмийг тогтоосон байна. Тус хөл хорионы дэглэм нь 21:00-04:30 минутын хооронд үйлчилдэг аж. Дэглэмийг зөрчсөн хүн 95 еврогийн торгууль төлөх юм. Нидерланд улс бар, ресторануудыг өнгөрсөн аравдугаар сард хаасан. Дараагаар нь арван хоёрдугаар сард сургууль болон нэн чухал бус дэлгүүрүүдийг ч мөн хаажээ.

Амстердам, Роттердам, Амерсфорт, Гелин хотуудад үйл явдал хурцдаж цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн юм. Роттердам хотод цагдаа нар даралттай ус ашиглан жагсагч нарыг тараахыг оролдсон байна. Гааг хотын гудамжинд эд зүйлс шатаасан бөгөөд цагдаа нар руу хэсэг бүлэг хүмүүс чулуу салют асаан шидсэн аж. Болсон жагсаалын улмаас улс даяар 250 гаруй хүнийг баривчилжээ.

Нидерланд улсын Ерөнхий сайд сурвалжлагч нарт хэлэхдээ “Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бүх энгийн хүмүүс болсон үйл явдлыг аймшиг гэж бодож байгаа. Эдгээр хүмүүсийн учир шалтгаан бол бослого гаргахыг зөвтгөх зүйл биш. Энэ бол гэмт хэрэг бөгөөд тохирох хариуцлагыг нь тооцно” гэсэн юм. Тус улс одоогийн байдлаар “КОВИД-19”-ийн нэг сая гаруй тохиолдол бүртгэж аваад байгаа бөгөөд нас баралт 13,500 хүрчээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button