ДЭЛХИЙ

20 долларын дэвсгэрт дээр өөр хүний зургийг хэвлэнэ

20 ам.долларын дэвсгэрт дээр АНУ-ын долдугаар Ерөнхийлөгч Эндрю Жесконы зураг байдаг билээ. Ерөнхийлагч Байдены засаглал боол эзэмшдэг байсан Жаксоны оронд Харриет Тубманы зургийг 20 долларын дэвсгэрт дээр хэвлэх талаар ажиллахаа мэдэгдсэн байна. Боолын нийгмийн эсрэг тэмцсэн хатагтай Тубманыг хэвлэсэн дэвсгэрт 2020 онд гарах байсан боловч Дональд Трамп Ерөнхийлөгч байхдаа үүнийг хойшлуулсан юм. 2019 онд Трампын сонгосон Сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин хэлэхдээ дор хаяж 2026 он хүртэл хойшилно хэмээсэн юм байна. Тэгвэл одоо Ерөнхийлөгч Жо Байден уг төслийг эргэн сэргээжээ.

Үүний тухай  Цагаан Ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ Төрийн сан тус үйл ажиллагааг хурдасгахаар ажиллаж байгаа хэмээсэн юм. Хэрвээ хатагтай Тубманыг мөнгөн дэвсгэрт дээр хэвлэвэл тэрбээр Америк доллар дээр зураг нь гарсан анхны Африк гаралтай хүн болно. Өмнө нь АНУ-ын мөнгөн дэвсгэрт дээр тэргүүн хатагтай Марта Вашингтон 1891-ээс 1896 онд байсан юм. Мөн 1865-аас 1869 онп Уугуул америк эмэгтэй Покахонтасын зурагтай нэг долларын зоос үйлдвэрлэж байжээ.

Харриет Тубман нь 1820 онд төрсөн бөгөөд Мэриланд мужийн Дорчестер хошуу дахь хөвөнгийн талбайд боолчлогдон ажилладаг байсан юм. Тэрбээр 1849 онд Пеннсилвани муж руу зугтан очсон аж. Үүний дараа Тубман хэд хэдэн удаа Мэриланд муж руу буцаж газар доорх хонгил ашиглан боолчлогдож байсан хүмүүсийг аварсан байна. Тэрбээр нийтдээ 70 гаруй хүнийг аварсан хэмээн үздэг.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button