ДЭЛХИЙ

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийг эмчлэх шинэ зөвлөмж гаргажээ

Мягмар гарагт (2021.01.26) ДЭМБ-аас “КОВИД-19” туссан өвчтөнүүдийг эмчлэх шинэ зөвлөгөө гаргасан байна. Тус зөвлөгөөнд эдгэрснийхээ дараа ч гэсэн шинж тэмдэг тогтмол үзүүлж буй хүмүүст ямар арга хэмжээ авах, цус бүлэгнэхээс сэргийлж бага тунгаар цус бүлэгнэлтийн эсрэг эм ашиглах гэх мэт зүйлс багтжээ.

ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис НҮБ-ын Женев дэх зааварчлаг өгөх цуглааны үеэр тус зөвлөмжийн тухай “Энэ зөвлөмж доторх бусад шинэ зүйлсийг дурдвал гэрээр эмчилж буй “КОВИД-19”-ийн өвчтөнүүд цусан дахь хүчилтөрөгч хэмжигч багажтай байх хэрэгтэй, иймд та гэрт чинь буй хэн нэгний биеийн байдал муудаж эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байгаа эсэхийг мэдэж болно” гэсэн юм. ДЭМБ эмч нарт хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд өвчтөнийг түрүүлгээ харж хэвтүүлэхийг зөвлөсөн байна. Мөн Харрис “Бид цусны судсанд нөж үүсэхээс сэргийлж бага тунгаар цус бүлэгнэлтийн эсрэг эм ашиглахыг зөвлөж байна. Их тун ашиглах нь өөрийн гэсэн асуудлыг үүсгэж болзошгүй” хэмээжээ.

Харрис нэмж хэлэхдээ “КОВИД-19”-ийн гарал үүслийг судлахаар Ухань хотод очсон ДЭМБ-ын мэргэжилтнүүд хоёр өдрийн дараа тусгаарлалтаас гарна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button