ДЭЛХИЙ

Навальныйг дэмжигчид дахин жагсаал хийхээр төлөвлөж байна

Өнгөрсөн бямба гарагт (2021.01.23) Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн дэмжигчид түүнийг суллахыг шаардаж жагсаал хийсэн билээ. Тус жагсаал Орос улс даяар 196 тосгон болон хотуудад өрнөсөн аж. Цагдаа нар жагсаалын үеэр 3,700 гаруй хүн баривчилсан юм. Сошиал медиагаар цагдаа нар жагсагчдыг бороохойгоор цохиж зодож байгаа нь бичигдсэн видео бичлэг их явсан билээ.

 “Reuters” агентлагийн тооцоолсноор бол 40 мянга гаруй хүн Москва хотод жагссан хэмээн мэдээлсэн. Харин Оросын Дотоод яам энэ тоог 4 мянга байсан хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Алексей Навальныйг дэмжигчид ирэх амралтын өдрүүдэд түүнийг суллахыг шаардсан жагсаал дахин хийхийг уриалсан байна. Тухайлбал Леонид Волков ирэх ням гарагт дахин жагсаал хийх талаар төлөвлөж байгаа гэсэн юм. Тэрбээр одоогийн байдлаар ОХУ-аас гадуур байгаа аж.

Мөн Навальныйгийн өмгөөлөгч Любовь Соболь мягмар гарагт (2021.01.26) цагдаа нар хүмүүсийг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ч жагсаалаа үргэлжлүүлэх болно хэмээсэн юм. Тэрбээр хэлэхдээ нэгдүгээр сарын 31 болон хоёрдугаар сарын  2-ны өдөр жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэсэн байна.

ОХУ жагсагч нарыг баривчилсан нь олон улсын шүүмжлэлийг их хүртсэн билээ. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали болон Япон улсын тэргүүлэх дипломатчид баривчилгааг улс төрийн зорилготой хэмээн шүүмжилсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-27 19:14

Харин жагса�##� нь барууны турхирсан улс төрийн зорилготой Орос орныг тараах бутаргах хүч сулруулах бодлого газар аьахгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button