УЛС ТӨР
УИХ-ын чуулган Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, уг тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д оруулсан.
Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын гишүүдэд танилцуулж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА