УЛС ТӨР

Ерөнхий сайдыг томилоход АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Ингээд  тогтоолын төслөөр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга эрхийнхээ дагуу тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдыг түргэн томилох цаг үеийн шаардлага байгаа тул нэг цагийн завсарлага өгөх боломжтойг мэдэгдэв.

Иймд АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага олгож, энэ хооронд УИХ-ын чуулганаар бусад асуудлуудыг хэлэлцэхээр тогтлоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-27 16:53

Энэ нэг амьтан сөрөг хүчин гэж юу гэдгийг мэддэггүй байх. Тэмээ гэхээр ямаа гэхийг сөрөг хүчин гэж ойлгодог юм шиг байгаа юм.

Ломбо
Ломбо
2021-01-27 17:06

Оюун-Эрдэнэ сайд ярихдаа Дубайн гэрээг цуцлахаас эхлэнэ гээд байх юм, хөрөнгө оруул�##�тын гэрээг цуцлахад бусад гэрээ байхгүй болно биздээ! Суурийг нь буруу тавьсан байшин нурдаг биздээ, эхлээд зөв өрөх хэрэгтэй байна.

ГАНАА
ГАНАА
2021-01-27 17:17

ЭНЭ УДААГИИН ХУРАЛААР ГАНБАТЫН ЭЭЛЖИТ ТЭНЭГ ҮГИИГ СОНСЛОО

Зочин
Зочин
2021-01-27 19:42

Ийм улс төрийн бүлгээр яах вэ дээ

баян хонгор баацагаан сум
баян хонгор баацагаан сум
2021-01-27 19:48

энэ нэг амьтныг бид нарт тарааж өгсөн бидон дотор нь чихэж хорхог хийгээд нохойн хоол болгое

Холбоотой мэдээ

Back to top button