УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэгээр нэрлэгдэж байна

Дөнгөж сая УИХ-ын чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. Ийн манай улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боллоо.

Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд түүний нас залуу, 1980 онд төрснийг онцлог болгож байв.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэгээр нэрлэгдэж буй аж.

Тодруулбал,

  • Финланд улсын Ерөнхий сайд Санна Марин 1985 онд төрснөөр хамгийн залууд тооцогдож,
  • Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн болон Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар 1980 онд төрснөөр удаалж,
  • Андорра улсын Ерөнхий сайд Завиер Эспот Замора 1979 онд төрснөөрөө тэдний дараа бичигдэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button