ДЭЛХИЙ

Сенатууд Трампыг гэм буруутай гэж үзэх магадлал бага боллоо

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг хүчирхийлэлд турхирсан гэж үзэн импичментийн процессоор оруулж гэм бурууг нь шүүхийг 232:197 саналын харьцаатай дэмжсэн билээ. Конгрессын доод танхим сенатуудад импичментийн төслийг өнгөрсөн даваа гарагт (2021.01.25) хүргүүлсэн билээ.

Тэгвэл Конгрессын дээд танхим буюу сенатууд тус төслийг хүлээж аваад тэдний хэд нь Дональд Трампыг шүүхийг дэмжиж байгааг харахаар санал хураасан байна. Санал хураалтаар Бүгд Найрамдах намын гишүүн 50 сенатаас 45 нь шүүх явцыг эхлэхээс өмнө зогсоохыг дэмжиж саналаа өгчээ. Трампын гэм бурууг шүүх нь зөв гэж үзэж саналаа өгсөн сенатууд бол Митт Ромни, Лиза Мурковски, Сюзан Коллинз, Бен Сассе, Пэт Туми нар юм.

Санал хураасны дараа сенат Рэнд Пол хэлэхдээ Дональд Трампыг шүүх хурал “Эхлэхээсээ ч өмнө төгслөө хэмээсэн байна. Кентаки мужийн сенат тэрбээр Дональд Трампыг төрийн албан тушаалтан бус иргэн болсон тул түүнийг шүүж болохгүй хэмээжээ. Пол нэмж хэлэхдээ “Энэ санал хураалт шүүх хурал дуусгавар болсон гэдгийг илтгэж байна” гэсэн байна.

Дональд Трампыг шүүж гэм буруутай хэмээн үзэхийн тулд Бүгд Найрамдах намын 17 сенат дэмжиж саналаа өгөх ёстой юм. Учир нь гэвэл Конгрессын дээд танхимын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн санал өгч байж ноён Трампыг буруутай хэмээн үзнэ.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button