ДЭЛХИЙ

Бээжинд хамраар биш анусаар шинжилгээ авч байна

БНХАУ-ын нийслэл Бээжинд “КОВИД-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзсэн хүмүүсээс шулуун гэдэсний арчдас ашиглан коронавирусийн шинжилгээ хийж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тус хотод есөн настай хүү коронавирусийн халдвар авсны байна. Үүний улмаас тус хүүгийн сурдаг сургуулийн мянга гаруй сурагч болон ажилчид шулуун гэдэсний арчдас өгч шинжилгээнд хамрагдсан аж.

Өнгөрсөн жилээс хойш Хятад улс шулуун гэдэсний арчдасаар шинжилгээ авч эхэлсэн юм. Гэхдээ тус аргаар зөвхөн тусгаарлалтын байгууллагад л шинжилгээ авдаг аж. Бээжин хотын Ёоү Ань эмнэлгийн эмч Ли Тунзэн өнгөрсөн бямба гарагт (2021.01.23) “CCTV”-п ярилцлага өгөхдөө хоолой, хамраас авсан сорьцтой харьцуулахад ялгадас болон анусанд коронавирусийн ул мөр илүү удаан байдаг хэмээжээ. Ли эмчийн хэлснээр бол шинж тэмдэг үзүүлдэггүй өвчтөнүүд илүү хурдан эдгэрдэг. Тийм учир гурваас таван өдрийн дотор тэдний хоолойд вирусийн ул мөр устах боломжтой аж.

Мөн шулуун гэдэсний арчдас ашиглан нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд вирусийг илрүүлэх магадлалыг илүү өндөр болгодог юм гэнэ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button