НИЙГЭМ

Дархан-Уул аймаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Өчигдөр орой /2021.01.27/ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэвлэлийн бага хурал хийжээ. Үүгээрээ Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг хоорондын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Нийслэлээс ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлалтын тав, 14 дэх хоногт нь PCR шинжилгээ авна. Одоо энэ сарын 20, 21-нд ирсэн иргэдийн PCR шинжилгээнд хамрагдах хугацаа нь дөхөж буй аж. Тэдгээр иргэдээс дахин шинжилгээ авах гэтэл бүртгүүлсэн  хаяг дээрээ байхгүй, гар утсаа салгах зэргээр хүндрэл үүсгэж байна.  Эдгээр нь халдварын дэгдэлтийг дотооддоо хумьсан Дархан-Уул аймгийн хувьд эрсдэл болоод буй аж.

Мөн нэгдүгээр сарын 27-ны оройноос эхлэн хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар - Дархан-Уул чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд Аймгийн онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлөөр явах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button