НИЙГЭМ

Айлд мал маллахаар явсан хүнийг эрэн хайж байжээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт, ьус сумын харьяат иргэн Л нь нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим фермийн аж ахуй дээрх байрнаасаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 26-ны өдрийн 10:50 цагт хүлээн авчээ.

Гэтэл “Цант” фермийн малчин Л/53 настай, эрэгтэй/ нь нэгдүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Хөвсгөл сумын хоёрдугаар багийн “Чулуутын бригад” гэдэг газар нутагладаг малчин Б гэдэг айлд мал маллахаар очсон байжээ. Үүнийг Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч нэгдүгээр сарын 27-ны өдрийн 13:33 цагт Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button