НИЙГЭМ

“Цалинтай ээжийн 50 мянга” хөтөлбөр цуцлагдах уу

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Цалинтай ээжийн 50 мянга” хөтөлбөрийг цуцлахаар болсон гэх мэдээлэл түгсэн. Учир нь тус хөтөлбөрийг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж хуулийн этгээдүүд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг.

Учир нь, хөтөлбөр зөвхөн 0-3 насны хүүхдээ ганцаар өсгөдөг ээжүүдэд хамаардаг, харин ижил нөхцөлд хүүхдээ өсгөдөг аавууд хамаарч чаддаггүй. Иймд иргэнийг хүйсээр ялгаварлаж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн үг. Харин Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, үүгээр “Цалинтай ээжийн 50 мянга” хөтөлбөрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Үүнтэй холбоотойгоор тус хөтөлбөрийг цуцлах тухай мэдээллүүд цацагдсан. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд асан С.Чинзориг хэвлэлд тодруулга өгөхдөө “Хөтөлбөрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь үнэн. Гэхдээ ингэлээ гээд хөтөлбөрийг зогсоохгүй. Харин Үндсэн хуульд нийцүүлж, өрх толгойлсон эцгүүдийг ч хамааруулдаг болгох өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа юм” хэмээн ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-01-28 13:42

анхнаасаа ингэхгүй яасан юм. Илт хууль зөрчөөд байна. Ер нь үндсэн хууль зөрчсөн зүйл их бий. Хамгийн наад зах нь төрийн �##�бан хаагчидад олгодог мөнгөн тусламж, хөнгөлөлт, нөхөн олговруудыг �##�ийг ч хувийн хэвшлийхэн авдаггүй. Тэд тэтгэвэрт гарахдаа хэдэн сарын ц�##�интай тэнцэх тэтгэмж авдаг, мөн нэг хүүхдийн сург�##�тын төлбөрөө төрөөр да�##�гадаг. Гэтэл энэ бүгд хувийханд байхгүй, шууд ялгаврлан гадуурхагдсан.

Холбоотой мэдээ

Back to top button