ДЭЛХИЙ

БНХАУ-аас үлэг гүрвэлийн 11 өндөг илрүүлжээ

Урд хөршийн Гуандун мужийн Хэюань хотоос холгүй газарт хийсэн малтлагаар барагцаалбал 66 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн 11 өндөгний чулуужсан олдвор илрүүлжээ.

“Жэньминь жибао” сонинд мэдээлснээр бол есөн настай Жан Янчэ хэмээх хүү өнгөрсөн долдугаар сарын 14-нд голын эргээр явж байгаад нэлээн том өндөг шийг зүйл олсон нь эл олдвор байсан гэнэ. Тус хот дахь Үлэг гүрвэлийн музейн ажилтнууд тэрхүү зүйл байсан газарт малтлага хийгээд дахин 10 ширхгийг илрүүлсэн байна. Өндөгнүүдийн голч нь дунджаар есөн см гэнэ. Хэюань хот палеонтлогийн олдворын өлгий учраас 1996 онд тусгай цогцолбор газраар нэрлэсэн юм байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button