ДЭЛХИЙ

Харвард чинээлэг төгсөгчдийн тоогоор дэлхийд тэргүүлжээ

АНУ-ын Харвардын их сургууль хөрөнгийн хэмжээгээрээ 30 сая ам.доллароос давсан төгсөгчдийнхөө тоогоор дэлхийд тэргүүллээ хэмээн олон улсын судалгааны Wealth-X байгууллага мэдээлжээ.

1636 онд байгуулагдсан Америкийн хамгийн эртний их сургуулийн төгсөгчдийн 1830 нь хэт чинээлэг хүмүүсийн ангилалд багтжээ. Тэдний хөрөнгийг нийлүүлбэл 1.9 их наяд ам.доллароор үнэлэгдэх аж. Wealth-X байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хөрөнгийнх нь нийт хэмжээ 4.8 их наяд ам.доллароос давсан 13 650 хүн Харвардын их сургуулийг  төгссөн байна.

Харвардын их сургуулийн дараагаар эхний гуравт Калифорнийн Стэнфордын их сургууль болон Пенсильванийн их сургууль оржээ. Стэнфордын их сургуулийг төгсөгчдийн 775 нь “UHNW” ангилалд багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгийнх нь хэмжээ 1.1 их наяд ам.доллароор үнэлэгдсэн байна.  Кембрижийн их сургууль эхний аравт багтаж, долдугаар байрт орсон байна. Тус их сургуулийн чинээлэг төгсөгчдийн тоо 259 бөгөөд нийт хөрөнгийнх нь хэмжээ нь 115 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button