ДЭЛХИЙ

Үхсэн арслангийн эсээр Симба нэртэй гүегийг төрүүлжээ

Сингапур хотын амьтны хүрээлэнд хиймлээр үр тогтоосон гүег төржээ. Тус амьтны хүрээлэн шинэхэн төрсөн гүегт Симба гэсэн нэр өгсөн юм. Харамсалтай нь Симба өөрийн аав Муфасатай хэзээ ч уулзаагүй аж. Учир нь хөгшин Муфаса хиймлээр үр тогтоох ажилбарын дараагаар ухаан орж сэргэлгүй үхсэн байна.

Муфаса арслан их догшин авиртай учир хэзээ ч эрслэнтэй хээлтэж байгаагүй юм. Ийм учир тус амьтны хүрээлэн Муфасагийн удмыг үргэлжлүүлэхээр хиймлээр үр тогтоох арга ашигласан байна.

Араатны хаан маань хөгширч мөн эрхтэн хатангирших өвчнөөр шаналж байсан юм. Иймд Муфасагийн үрийн шингэнийг авж хиймэл үр тогтолт хийхээс өмнө энэрэнгүй ёсны үүднээс арсланг үхүүлсэн аж.

Симба гүег одоо гурван сартай бөгөөд эрүүл чийрэг өсөж бойжиж байгаа юм. Түүний нэрийг Диснейн алдарт “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн өгсөн байна. Түүний Кайла нэртэй эрслэнд хиймлээр үр тогтоож төрүүлсэн юм.

Симба

Сингапурын амьтны хүрээлэн дэх зэрлэг амьтны эрүүл мэндийн төвөөс Симбаг “Тэр сүүгээр хооллохын зэрэгцээ бага хэмжээний түүхий мах идэж чаддаг болсон бөгөөд өдрийн ихэнхийг тоглож өнгөрөөдөг” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button