ДЭЛХИЙ

Флоридагаас 5.2 метр урттай аварга могой олджээ

Бирмийн аварга могой нь дэлхий дээрх хамгийн том могойнуудын нэг гэгддэг. Шинээр олдсон аварга могой нь энэ төрөл дотроо хамгийн томд тооцогдоод байна.

Флоридагийн Эвергладсаас эрдэмтэд 5.2 метр урттай, 140 паунд жинтэй 73 ширхэг өндөг боловсруулж байсан аварга эм могойг олжээ. Өмнөд Флорида мужийн Майми хот дахь  729 мянган акр талбайгаас уг аварга могойг өнгөрсөн баасан гаригт олсон талаар фэйсбүүкт зураг оруулсан байжээ. Судалгааны баг эрэгчин могойд радио дамжуулагч суулгаж, эм могой хаана үржилд орж байгааг хянадаг бөгөөд шинэ технологи ашиглан түрэмгий аварга могойнуудыг хэрхэн илрүүлэх арга замыг судлаж байгаа аж. Учир нь энэ төрлийн аварга могойнууд Зүүн өмнөд Азид нутагшдаг боловч сүүлийн арван жилд Флоридад үзэгдэх болсон юм. Эвергладсийн талбай нь халуун орны уур амьсгалыг санагдуулам аварга том талбай бөгөөд энд аварга могойнууд үржих хамгийн таатай нөхцөл болдог байна. Зэрлэг ан амьтан судлаачдын хэлж буйгаар Майамигийн өргөн уудам, намгархаг газарт ойролцоогоор 100 мянга гаруй аварга могой амьдардаг гэжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button