ДЭЛХИЙ

Англид хоёр залуу цасаар байлдаад 10 мянган фунтээр торгуулжээ

Их Британи улсад хөл хорионы үеэр цасаар байлдах олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан хоёр эрэгтэй 10 мянган фунтээр торгуулсан байна.

Англи улсын Лиидс хотод энэ сарын эхээр их хэмжээний цас ороход оршин суугчид Хайд цэцэрлэгт хүрээлэнд цугларч томоохон цасан байлдаан болсон юм. Өмнөд Йоркширийн цагдаа нар 20 болон 23 настай хоёр эрийг олон тооны хүнийг огт шаардлагагүйгээр эрсдэлтэй байдалд орууллаа хэмээн буруутгасан байна. Цагдаагийн албанаас тэр хоёр залуу яаж оршин суугчдыг уриалсан талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй юм

Цагдаагийн албаны ахлагч Дэмиен Миллер өнгөрсөн 12-ны өдөр болсон тус явдлыг дэглэмийг санаатайгаар зөрчсөн үйлдэл гэжээ.

Зохион байгуулсан хоёр хүний 23 настай залуу өмнө нь нэг гэрт олон өрх цугларч болохгүй гэсэн дүрмийг зөрчин торгуулж байсан аж.

Хөл хорионы үед 30 болон түүнээс дээш тооны хүн цугларсан тохиолдолд 10 мянган фунтээр торгодог юм. Их Британи улсын Үндэсний цагдаагийн дарга нарын зөвлөлөөс гаргасан мэдээллээр бол өнгөрсөн жилийн гуравдугаар сараас энэ сарын 17-ны хооронд Англи болон Уэльс улсад 40 мянга гаруй хүн торгуулсан байна. Нийт торгуулийн 80 гаруй хувийг 18-аас 39 насны хүмүүс хүлээн авсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button