СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

“ТАВИУЛ” САЙД: Н.Уртнасанг Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нар дэмжиж, БОАЖ-ын сайдад томилуулсан уу

Н.Уртнасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдохоосоо хоёр хоногийн өмнө “Ичээнээс гарлаа. Гадуур, дотуур явж, ажил хөөцөлдье” хэмээн жиргэсэн гэдэг. Гэвч энэ жиргээ устсан уу, түүний твиттер хуудаснаас олддоггүй.

Яг ичээнээс гарах мэт гэнэтхэн Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын нэгэнд нэр дэвшин дэмжигдэж, тангараг өргөсөн эрхэм бол Н.Уртнасан. Шинэ Засгийн газрыг илүү мэргэжлийн байна, сайд нар нь ажилладаг салбар салбартаа томилогдоно гэж олон нийт хүлээсэн. Ерөнхийдөө ийм төрхтэй танхим бүрдсэн ч Н.Уртнасангийн намтар түүхэнд байгаль, орчны чиглэлээр ажиллаж байсан тохиолдол харагддаггүй.

Түүний тухай мэдээлэл гүүгл орчноос хайхад барагтай зүйл олдохгүй бөгөөд ил хэлэлцэгдэж буйгаас нь түүвэрлэвэл:

  • Сэтгүүлч мэргэжилтэй,
  • Eagle TV-гээс МҮОНРТ-д ажиллаж, түүнээсээ “Шинэ дэлхий” телевизийн захирлыг албыг хашсан удаатай.
  • Харин “Шинэ дэлхий”-г орхиод “Юни си энд си”, “Юни солар” компаниудыг байгуулан ажиллаж, “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн тэргүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж буй.

Ингээд харахад байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ер ажиллаж байгаагүй түүнийг улс төрд ямар нөлөө бүхий эрхмүүд ямар ашиг сонирхлоор сайдад дэмжив гэдэг асуулт тавигдана. Сайдад нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулах үеэр ч түүнээс асуулт асуусан гишүүн бараг байхгүй нь анхаарал татаж байгаа юм.

-Я.СОДБААТАР АЖЛАА ӨГӨӨД, Н.УРТНАСАНГ ЗҮТГҮҮЛСЭН ҮҮ-

Шадар сайд асан Я.Содбаатар яг үнэндээ ажлаа өгөх тун дургүй байсан гэж хөшигний ард яригддаг. Гэвч түүний оронд УИХ-ын гишүүн С.Амарсайхан нэрлэгдсэн.

Харин Я.Содбаатар, Н.Уртнасан хоёрын хооронд хэд хэдэн хамаарал бий. Нэгт, 2010-2013 оны хооронд Н.Уртнасан “Шинэ дэлхий” телевизийн захирлаар ажиллаж байх үед Я.Содбаатар хөрөнгө оруулсан гэж яригддаг. Я.Содбаатарын телевиз ч гэгдэж, 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг “Шинэ дэлхий”-д үнэгүй ярилцлага өгүүлж байсан тухай эх сурвалжууд хэлнэ.

Хоёрт, тэднийг үеэлүүд гэх. Зарим хүн худ, ургууд ч гэх. Ямартай ч садан төрлийн холбоотой улс бөгөөд Н.Уртнасан нэгэн үес Я.Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан талаар хэвлэлд бичжээ.

Иймд Я.Содбаатарыг ажлаа өгье, Н.Уртнасанг БОАЖ-ын сайдаар тавь хэмээх шахсан гэх мэдээлэл байна.

-Ч.УНДРАМ ААВ Ч.ЧИНБАТЫНХАА УУРХАЙГ ХАМГААЛУУЛАХ ГЭЖ Н.УРТНАСАНГ “ТАТУУЛСАН” УУ-

Нөгөө талд Н.Уртнасан УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай нэр холбогддог. Ч.Ундрамыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь Н.Уртнасан сурталчилгааны багт ажилласан бөгөөд ер менежер нь, ойрын зөвлөгч нь гэгдэнэ.

Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд алтны уурхай ажиллуулдаг нэгэн гэдгийг олон нийт мэддэг. Ер Ч.Чинбатын бизнес эвгүй шахаанд орох үес тэр охиноо том мөнгө хөдөлгөн МАН-д оруулж, УИХ-д зүтгүүлсэн гэх яриа хөвөрдөг. Яг үүн шиг, аавынхаа алтны уурхайг хамгаалуулах, бизнесийнх нь эрсдэлгүй орчныг бий болгох гэж Н.Уртнасанг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “татуулсан” уу гэж хардаж болно.

-Д.САРАНГЭРЭЛ, Н.УРТНАСАН НАР САЙН НАЙЗУУД-

Эрүүл мэндийн сайдаар сайн ажиллалаа хэмээн алга ташуулаад шууд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилогдсон Д.Сарангэрэл, Н.Уртнасан нарыг нэлээд ойр найзууд гэх. Тэд адилхан сэтгүүлч мэргэжилтэй, НАМЭХ-нд ч хамт ажилладаг.

Д.Сарангэрэлийг маш сэтгэл хангалуун тамгаа хүлээлгэн өгч буйг гэрэл зургаас харж болно. Эх сурвалжууд Н.Уртнасанг Д.Сарангэрэл өөрийн хүнээ ор залгуулж үлдээлээ гэж тайлбарлах бөгөөд түүнийг МАН-д нэлээд шахаж, дэмжүүлсэн гэх.

-ТҮҮНИЙ НЭР ХОЛБОГДОХ КОМПАНИУД-

Гүүгл орчноос түүний нэрийг хайвал байгаль, орчны чиглэлээр сан байгуулж, ажиллаа юу даа гэмээр нэг сэжим гарч ирдэг. Тодруулбал, Н.Уртнасан гэж хүнээр тэргүүлүүлсэн “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” НҮТББ-ын тухай мэдээллүүд гарч ирэх юм. Гэвч улсын бүртгэлээс хайж үзвэл энэ ТББ Сайнбаярын Уртнасангийн нэр дээр байдаг аж. БОАЖ-ын сайдад томилогдсон эрхэм бол Нямжавын Уртнасан. Тэгэхээр биш болж байна.

Харин түүний ганцаараа хувьцаа эзэмшдэг “Юни солар” ХХК-ийг бүртгэлээс хайвал 2016 онд үүсгэн байгуулагдсан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалддаг юм байна. Үүгээр байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн компани юм уу даа гэж томилогдсон суудалтай нь хүчээр уяж болох.

Мөн 2013 оноос хойш маркетингийн захирлаар нь ажиллаж буй гэх “Юни си энд си” ХХК-ийг үзвэл хувьцаа эзэмшигчид дунд түүний нар алга. Уг компани угаас БНСУ-д бүртгэлтэй бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь Сён Мин гэж хүн ажилладаг юм байна. Н.Уртнасанг солонгос нөхөртэй /байсан?/ гэж яригддаг мэдээлэл энд уягдаж болох. Харин тус компани байгаль, орчны чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаггүй аж.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хэд хэдэн талаас татаастай гэдэг нь ингэж харагдах Н.Уртнасан хүчтэй дэмжлэгтэйгээр сайдад томилогджээ. МАН ч хайрцаглагдаж, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр түүнээс асуулт асуух гишүүн гарч ирээгүй. Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Ч.Ундрам тэргүүтэй эрхмүүдээр дэмжүүлсэн байж болох уг хамаарлаас харахад Н.Уртнасан өөрийн толгойгоор ажиллахгүй нь бол тодорхой байна. Мөн ямар ашиг сонирхлууд байж болох нь ч сонин. Л.Оюун-Эрдэнийн танхимын нэг сул дүр бас сул тал Н.Уртнасан болжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

30 Сэтгэгдэл

  1. Байг####ь орчин минь луйварчин шун####тангуудын дэвээр орж бузарлагдсаар байхуу. Энэ засаг ер нь олигтой сонголт болсонгүй. Тараав#### тараая.

  2. Харваас хөнгөн явд####тай гэгчээр юм харагдана лээ. Гэхдээ хийсэн юм нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар, шударга байв#### өөр дүн тавигдаад явчих байх л даа. Бидэнд харах л үлдэж байх шив. Харин харах, харагдахад өнгөрөх цаг хугацаа л харамс####тай.

  3. Энэ хүүхнүүд чинь эрчүүдээсээ дутахгүй луйварчин болсон юмуу. Солонгосчуудтай нийлээд монголчуудыг дарамтлаад байдаг гэсэн үнэн үг байна. Ийм новшийг тавьж байдаг их хур#### засгийн газар огцрох болж дээ

  4. Энэ нөхөр зүгээр л Сарангэрэл согтсон харагдуулах тактик. Туслах болон хүүхэн дарга нар нь байна гэдэг чинь өмнөх сайдын үйл хэрэг яг хэвээрээ байж энэ яам Сарангэрэл хувийн компани болжээ.

  5. Содбаатар төрөөр тоглодог чадваргүй нөхөр ####бан туша#### Хүрэлсүх ханг####ттай өглөө. Хичнээн ч огцоров. Хүн үхээгүй гээд байсан 4 болж үнэнийг нь илчилж эхлэв. Арчаагүй юм арчаагүй байдаг. Муу хүнээс с####ж болдоггүй гэж үнэн юм аа.

  6. ИЙМ Л ХҮМҮҮС ЗАСАГТ ОРЖ ДЭЭ. ОЮУН ЭРДЭНЭ ЗОВНО ДОО. УРТНАСАН НОМИН 2 ЯМАР ХҮМҮҮС БОЛОХ НЬ УДАХГҮЙ ХАРАГДАНА. АЯГҮЙ БОЛ ЗАСАГ ОГЦОРНО ДОО.

  7. Итгэл даахгүй бол дор нь Ерөнхий Сайд ########уулчихна. Зайлуул ядаж 100 хоног хар л даа

  8. За наад сууд#### чинь хэдхэн сарын настай шүү. Аятайхан хэл амгүй байхыг бодоорой. Гавьяа байгуулдаггүймаа гэхэд гай болохгүй байгаарай. Гэнэт олдсон хишиг гээд аасаагүй шун####таж байж шоронд оров доо

  9. Ene tomilgoond yamar neg no baigaa, ih sonin huivaldaan baij balrah bii dee, yamarch hun erh medeltei bailaa geed iim sul huniig saidaar tavihgui, dorduullaa2 geed ingetlee dorduulahgui l baih

  10. төрийн ####банд ажиллаж байгаагүй хүнээр сайд хийхээр нөгөө хууль, журам мерит тогтолцоо гэдэг чинь ########ний цаас шиг сонсогдож бна. Мерит биш мериткрат

  11. Тавуул хүүхэн юм бол аятайхан хүүхэн тавихгүй дээ матарсков юм тавих юмаа дисплай бхгүй ха ха

  12. Setguulch saidin ajlaa bas l setguulchid uguud bayartai baih shig bna, gevch naad ajil chin ta 2t hamaaralgui ajil shuu, tes hundlun salbar uchraas 2laa niileed ch hiij chadahgui kk

  13. Энэ хүн ажил хийж чадахгүй юм байна аа гэдэг нь өчигдар харагдлаа. Бүхэл бүтэн өөрийнх нь мэдэлд байдаг БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ нарийн бичиг нь байсаар байт#### гаднаас хүн авчирч сург####т хийлгэж л байдаг. Та энэ с####барыг хариуцаж ажиллая гэж бодож байгаа бол МЭРГЭШСЭН МЭРГЭЖЛИЙН хүмүүсээр багаа бүрдүүл. Зарим нэгэн үсээ гелдсэн тархины хэмжээ бага нөхдүүдээр бүү зөвлүүл. Дээрээс нь энэ ЯАМ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН маш том с####бар цаг агаарын мэдээ постолхын оронд БОДЛОГОО ГАРГАЖ хэлэлцүүл. Чадвартай Чад####тай багаар өөрийгөө тойруулан хүрээлүүл. Яг үнэндээ энэ ЯАМНЫ ГОЛ ЦӨМ ГАДААД БОДЛОГО дээр үндэслэгдэж явдаг юм шүү. Аял#### жуулчл####ын дэд хөтөлбөрүүдээ гарга ЦАХИМ ОРЧИНД ОЛОН УЛСЫН ХЭЛ ДЭЭР гаргаж жуулчдын сонирхлыг тат, Уур амьсг####, Тусгай хамга########ттай бүс нутаг, Биологийн Олон янз байд#### төрөл зүйл гээд маш өргөн хүрээнд сэтгэлдээ…..

  14. Sarangerel said ch gejdee Sarangereliin huu Ulam-Urnukh gej toriin hudaldan avalt hariutsan tenderchin bga. Eejiigee bh yede huli busaar mash ikh naizudaa tomilson gej sonsson. Mash ikh olon gazar avah gej bga gej bas sonsogdoh bolson. ATГ udahgui shalgaad unengiin oloh blguide. Battulga erunhiilugch bas mash ikh material tsugluulj bga yum bh. Boduul bas MAН iin esreg heregelh suragtai. Za medehguie

  15. Уртнасан ямар сургууль төгссөн хүн юм бол сэтгүүлч л гээд байх ч сэтгүүл зүйгээр дорвитой хийсэн олонд танигдсан зүйл ####га. Хүнийг найз нөхдөөр нь шинж гэдэг. Содбаатар бол угаасаа авилга ашиг сонирхолын хойноос улайрагч ЖДҮ тендер гээд улсын төсвийг цөлмөгч дарга нарын ######## долоож өдий зэрэгт хүрсэн мэдлэг боловсролгүй хувийн сургуулийн диплом худ####даж авсан тийм л нөхөр. Албан туша#### эрх мэдлээ ашиглаад амташчихсан тийм учраас Шадар сайдын суудлаас үхэн хатан зуур####даж байж арай бараг хүчээр шахуу л авч байгаа харагдсан даа тэхээр энэ хүүхэн яавч олигтой юм бишээ цаг хугацаа харуулах бизээ

  16. арай бишээ, манай улсад хүн байхгүй болчихсон юмуу аймшигтай авгай ичихгүй юмаа. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд энэ авгайгаа татан буулгав#### маш зөв чадварлаг шийдэл болно шүү…

  17. танай сайтыг гайгүй бодитой мэдээтэй гэж хардаг гэтэл бас юун бөөн таамаг магдл#### вэ!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button