ДЭЛХИЙ

Якутад гарсан түймрийн талбай 1.2 сая га давжээ

Бүгд Найрамдах Саха Улсад гарсан байгалийн түймрийн талбай 1.2 сая га-гаас давлаа гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны бүс нутгийн ерөнхий хорооны цахим хуудсанд мэдээлжээ.

“Якутын нутаг дэвсгэрт нийтдээ 1215960 га талбайд 123 түймэр асаж байна” хэмээн уг мэдээлэлд дурдсан байна.

Мэргэжилтнүүд есөн газарт 17 түймрийг унтрааж байгаа бөгөөд гурвыг нь цурманд оруулжээ. Гал түймрийн 106 нь хяналтын бүсэд асаж байна. Тэдгээрийг Ойн аж ахуйн улсын агентлагийн алсын хяналтын мэдээллийн системийн тусламжтайгаар хянаж байна. Алслагдмал газруудад асаж байгаагаас шалтгаалан эдгээр түймрийг унтраах ажлыг түр зогсоожээ.

Якутын түймрийг унтраахад ОХУ-ын ОБЯ-ны “Ил-76” нисэх онгоц оролцохоор болсон байна. Тус бүс нутагт түймэртэй 787 хүн тэмцэж байгаа бөгөөд 119 нэгж техник ашиглаж байгаа юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button