ДЭЛХИЙ

262 хүний амийг аварсан настан олон улсын шагнал хүртжээ

Америкийн нэгдсэн улсад олон шашинт хүмүүс нэг дор амьдардаг учраас, шашин соёлын эрх чөлөөг хөхүүлэн дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний нэгэнд Олон улсын шашны эрх чөлөөний медаль олгодог явдал тооцогддог юм.

Энэ оны эхээр тус шагналд нэр шалгарсан таван хүний нэгд өндөр настан Исламын шашинт нэгэн тодорчээ. Учир нь тэрбээр өнгөрсөн жил болсон аймшигт халдлагын үеэр 262 Христийн шашинт хүмүүсийг нууж, амийг нь аварсан юм байна. Өөрөө хатуу дэг жаяг бүхий Исламын шашинтан хэдий ч, өөр шашин шүтлэгтэй хүмүүсийн амийг хамгаалсан явдал нь дээрх шашны эрх чөлөөг хөхүүлэн дэмжсэн шагналд нэр дэвших томоохон шалтгаан болсон ажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button