Нийгмийн

Анх удаагаа мөөгний өдөрлөг зохион байгуулжээ

Монголын мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болжээ.

Монголын мөөг судлаач, сонирхогчдын нийгэмлэгээс анх удаагаа зохион байгуулж буй өдөрлөгт байгалийн болон таримал мөөгний төрлүүдийг дэлгэн, иргэдэд мөөг тарих, хэрэглэж ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч буй юм. Мөн мөөгний үзэсгэлэн-худалдаа болж байна. Энд Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирсэн иргэн Х.Отгонхишигтэй уулзвал, “Өрхийн хэмжээнд мөөг тарьдаг. Улирлын чанартай тарьж ургуулдаг учир үр ховор байна. Таримал мөөг нь байгалиас түүсэн мөөгнөөс амт чанар, ач холбогдлоор дутдаггүй. Хүмүүс их авдаг” хэмээжээ.

Өдөрлөгийг зохион байгуулж буй ХААИС-ийн Биотехнологи-үржүүлгийн тэнхимийн профессор, багш Х.Алтанцэцэг, “Иргэд байгалиас түүж авчирсан болон үржүүлгээр тарьж ургуулсан мөөгөө арчлах, хэрэглэх талаар биднээс зөвлөгөө авч байна. Сүүлийн үед мөөгний үр ховор боллоо гэж байна. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан үр үржүүлж тарьж ургуулж байна. Жишээ нь, энд ирээд буй “Эгэл далбига” ХХК-ийнхан мөөгний үрийг лабораторид тарьж үржүүлж байна” гэв.

Тэрээр, “Манай улсад мөөгний судалгаа хангалтгүй байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болсон Мөөг судлаач, сонирхогчдын зөвлөгөөнөөр судалгаа, үржүүлгийг сэргээж, өргөжүүлэхээр болсонд баяртай байгаа” гэв.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button