ДЭЛХИЙ

Москвад 800 гаруй жагсагчдыг баривчилжээ

Москва хотод зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэсэн Оросын сөрөг хүчнийхнхий шинэ оролдлого энэ удаад дахин баривчилгаа явуулснаар дуусч, 800 гаруй хүн баривчлагджээ.

Сөрөг хүчний нэр дэвшигчдийг Москва хотын Думын сонгуульд оролцуулахаас татгалзсаныг эсэргүүцэгчид дахин жагсжээ. Москва хотын дарга энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байна. Жагсаал хууль бус гэдгийг цагдаа нар түүнд оролцогсдод анхааруулжээ. Улс төрийн хавчлага мөрдлөгтэй тэмцэхэд чиглэсэн хүний эрхийг хамгаалах төрийн бус медиа-төсөл болох “ОВД-инфо”-гийн төлөөлөгчдийн мэдээлснээр, жагсаалын үеэр 800 гаруй хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд хэд хэдэн сэтгүүлч болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Игорь Каляпин байгаа аж. Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн Любовь Соболийг эсэргүүцлийн ажиллагаа болохоос өмнө баривчилжээ. Москва хотын Щербинка тойргийн шүүх Любовь Собольд 300 мянган рублийн торгууль ногдуулсан аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button