ДЭЛХИЙ

Фэйсбүүкээр бусдыг доромжилсон эмэгтэй хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ

Хуучин нөхрийнхөө шинэ эхнэрийг фэйсбүүкээр “морь” хэмээн дуудсаныхаа төлөө Англи эмэгтэй Дубайн шүүхээс хоёр жилийн хорих ял сонсчээ. 

Лондонгийн оршин суугч 55 настай Лалей Шахравешийг хуучин нөхрийнхөө оршуулгын ёслолд оролцохоор Дубайд очих үеэр баривчилжээ. Шахравеш нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд экс нөхөртэйгөө 18 жилийн хамтын амьдралаас найман сарыг Арабын нэгдсэн Эмиратад амьдарч өнгөрүүлжээ. Тэд Англи руу буцахад нөхөр нь Арабын нэгдсэн Эмиратдаа үлдэж хосууд салсан байна. Хатагтай Шахравеш нь экс нөхрөө дахин гэрлэснийг фэйсбүүкийн зурагнаас олж мэдсэн бөгөөд “Тэнэгээ чамайг газар доор ороосой гэж хүсч байна. Хараал идэг. Чи намайг энэ морины төлөө орхио юу” гэсэн сэтгэгдэл бичсэн аж. Арабын нэгдсэн Эмиратын кибер гэмт хэргийн хуулиар сошиал медиагаар хүн гүтгэж доромжилсон тохиолдолд хорих эсвэл мөнгөн торгууль оногдуулдаг байна. Иймд Шахравеш хэдийгээр Англиас тус сэтгэгдлийг бичсэн ч хоёр хүртэлх жилээр хорьж 50 мянган еврогоор торгох ёстой хэмээн үзжээ. Тус сэтгэгдлийг түүний нөхрийн шинэ эхнэр хуулийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргасан бөгөөд түүнийг нөхрийнхөө оршуулгад оролцохоор Эмиратад ирэх үеэр нь онгоцны буудлаас саатуулсан байна. Баривчилгааны дараа түүний 14 настай охиныг Англи руу буцаажээ. Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button