ДЭЛХИЙ
Хараагүй залуу, нурууны саажилттай бүсгүйг үүрээд аялжээ
Таван жилийн өмнө хараагаа 100 хувь алдсан залуу Тревор Хан, нурууны эмгэгийн улмаас саажсан бүсгүй Мелани Кнехт нарыг хорвоог үзэх хүсэл нэгтгэжээ. Бүсгүй залуугийн нүд болж, залуу эр бүсгүйн хөл болоод Колародагийн уул хадаар аялдаг байна.
Колорадо мужийн Форт Коллинс хотод оршин суудаг аялагчид “Хүссэн газартаа хүрч чадна” хэмээн ярьжээ.
“Би түүний нүд, харин тэр миний хөл. Бид хамтдаа нэгэн цул” хэмээн "Good Morning Americа ” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Наймдугаар сард төрөлх Колорадо муждаа ууланд 4.2 км алхжээ. Тэд одоо өөрсдийн чадварыг сайжруулахаар шаргуу хичээллэж байгаа аж.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.