ДЭЛХИЙ

Өчигдөр Мьянмар улсад жагсаал болж 18 хүн нас баржээ

НҮБ-ын хүний эрхийн алба мэдээлснээр ням гарагт (2021.02.28) Мьянмар улсад болсон төрийн эргэлтийн эсрэг жагсаалын улмаас 18 хүн нас баржээ. Цагдаагийн алба цэргийн хүчинтэй хамтран тус улсын хамгийн том хот болох Янгонд гал нээн цайруулагч бөмбөг болон нулимс асгаруулагчаар цугларсан хүмүүсийг тараах гэж оролдсон байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын мэдээлснээр бол Янгон хотод л гэхэд дор хаяж дөрвөн хүн амь насаа алджээ.

Жагсаалд оролцсон Эми Кяв “AFP” агентлагт “Бид ирсний дараа цагдаа нар буудаж эхэлсэн. Тэд анхааруулгын үг огт хэлээгүй. Хэсэг хүн бэртсэн зарим нь одоог хүртэл нуугдаж байгаа” хэмээн хэлсэн аж.

Мьянмар улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт болж Аун Сан Су Чи болон эрх баригч намын удирдлагуудыг баривчилснаас хойш жагсаал цуглаан болж байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн албаны мэдэгдэлд “Цагдаа болон цэргийн хүчнийхэн тайван жагсагчидтай мөргөлдөж амь насанд аюултай болон бага зэргийн аюул учруулах хүч ашигласнаар 18 хүн нас барж 30 гаруй хүн бэртлээ” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button