ДЭЛХИЙ

Дональд Трамп: Намайг санаж эхэлж байна уу

Ням гарагт (2021.02.28) Дональд Трамп Байденийг Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа олны өмнө үг хэлжээ. Тэрбээр “CPAC” нэртэй хурлын үйл ажиллагаанд оролцохдоо шинэ нам нээх бодолгүй байгаа гэдгээ хэлж 2024 оны сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээсэн байна. Тус үйл ажиллагаанд Техас мужийн сенат Тед Круз болон Дональд Трамп Жуниор нар илтгэгчээр оролцжээ.

Трамп тайзан дээр гарч ирээд “Намайг санаж эхэлсэн байна уу?” хэмээн үзэгчдээс асууж өөрийн илтгэлээ эхлүүлсэн юм. Тэрбээр “Бид өнөөдөр энд намынхаа болон хамтдаа эхлүүлсэн хөдөлгөөн, хайрт улсынхаа ирээдүйн талаар ярилцах гэж цуглараад байна” хэмээжээ. Дональд Трампыг шинэ нас нээж магадгүй гэх цуурхал их явж байсан билээ. Үүнийг тэрбээр “Гайхалтай санаа вэ? Шинэ нам нээгээд дэмжигчдийнхээ саналыг хуваагаад дахиад хэзээ ч хожихгүй байцгаая” хэмээн хошигнон няцаасан юм.

“CPAC”  дэх илтгэлийнхээ үеэр Трамп арван нэгдүгээр сарын сонгуульд луйвар орсон тул хожигдсон хэмээн дахин дурджээ. Мөн тэрбээр 2024 онд дахин сонгуульд өрсөлдөх талаар дурдан “Юу гээч тэд саяхан Цагаан ордныг алдлаа. Гэхдээ хэн мэдэх вэ дээ, би гурав дахь удаагаа тэднийг ялахаар шийдэж магадгүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC, Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button