Covid-19ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Илүүдэл жинтэй хүмүүст “Pfizer/”BioNTech”-ийн вакцины өгөх хамгаалалт багасаж болзошгүй

Итали улсын судлаачид “Pfizer/BioNTech”-ийн вакцин илүүдэл жинтэй хүмүүст багассан үр дүнтэй хамгаалалт үүсгэж болзошгүйг илрүүлжээ. Тэдгээр эрдэмтэд эрүүл мэндийн салбарт ажилладаг тарган хүмүүст хоёр дахь тунг тарьсны дараа үүсэх эсрэг биеийн тоо хэвийн жинтэй хүмүүст үүсдэг хэмжээний талтай тэнцэхүйц байсныг тогтоосон байна. Гэхдээ тус судалгаа нь вакцины үр дүнд ямар ач холбогдолтой гэдгийг хэлэхэд эрт байгаа бөгөөд тарган хүмүүст хангалттай дархлаа тогтоохын тулд дахин нэг тун тарих хэрэгтэй болж магадгүй аж.

Судалгаагаар өмнө нь биеийн жингийн индекс 30-аас дээш буюу тарган хүмүүс “КОВИД-19”-ийн улмаас нас барах магадлал 48 хувиар илүү, өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэх магадлал 113 хувиар нэмэгддэгийг илрүүлсэн.

Таргалалтын улмаас үүсэх хүндрэл нь илүүдэл жинтэй хүмүүс суурь өвчинтэй байх тохиолдол их байдагт оршиж болох аж. Тухайлбал зүрх судасны болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин гэх мэт өвчин нь коронавирусийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж магадгүй гэнэ. Мөн өөхний эдийн илүүдэл нь инсулиний тэсвэр, үрэвсэл гэх мэт бодисын солилцооны өөрчлөлт үүсгэж болдог юм. Ингэснээр хүний бие халдварын эсрэг тэмцэхэд илүү хүндрэлтэй байдаг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button