НИЙГЭМ

Н.Энхбаяр 11 жилийн дараа “нам”-даа эргэж ирлээ

Өнөөдөр Монгол ардын нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд илтэд хүчирхэгжин мандсаар буй МАН-ын лидерүүд төв талбай дээр цуглан, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн үйл явдал дөнгөж сая боллоо. Тэнд байлцсан хүмүүсээс дурдвал: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нар болно.

Харин энэ дунд нэгэн тод дүр байсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын хамт МАН-ын лидерүүдийн хамт зогсож, цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Монгол ардын Хувьсгалт намаас Монгол ардын нам салсан огноо 2010 онд холбогддог. Энэ цагаас хойш Н.Энхбаяр МАН-ын үзэл суртлын эсрэг ам нээх бүрдээ тэрсэж ирсэн. Харин түүхт намын 100 жилийн ойгоор, 11 жилийн дараа тэр төрөлх “намынхан”-тайгаа хамт, нэг итгэл үнэмшил дор зогсож байна.

МАН, МАХН эргээд нэгдэх гэж буй тухай улс төрийн нюанс өрнөж буй. Н.Энхбаяр намаа нэгтгэвэл хүү Э.Батшугараа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, өөрөө НҮБ зэрэг олон улсын байгууллагад төлөөлөгчөөр очих зэрэг хувилбарыг МАН-д тулгасан талаар хөшигний ард яригдаж байгаа билээ.


ХӨШИГНИЙ АРД: Н.Энхбаяр “Засгийн газарт багтана” эсвэл “С.Ганбаатарыг дэвшүүлнэ” гэж тулгажээ


Энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. Самрана даа Самруулна даа!!! Сарын дараа с####аавч өгөөд СГанбаатарыгаа ерөнхийлөгч болгоно гээд дахин мөнгө нэхнэ!! Ганбаатар маш яар####тай өөр намд элсэж ерөнхийлөгч болох ёстой шүү!!!

  2. Нохой зоддог хүндээ янаг гэж үнэн шүү нэг хэсэг ч энхбаярыг эд шоронд хийж амидаар нь там####сан байхаа кккк

  3. Ёстой ичих нүүрээ элгэндээ наана гээч болжээ!! Сайн бна Бүх хор найруулгыг мэдээд сарын дараа Н ЭНХБАЯР гэдэг ёронхийгчтэй болох юм бна!!!

  4. Баттулга ерөнхийлөгч өө улс төрийн шатрын нүүдлийг ингэж хийж тоглодог юм бна ш дээ!! Та одоо яанаа яанаа!! Намын нөхдөө хар!!! Өөрийнхөө бж бгааг хар!!! Уг нь та энэ улсын ерөнхийлөгч бдаг

  5. Хөгшин яаагий.
    Одоо ########ж үзээч улс төрөөс.
    Байнга өөрийгөө бодож шантааж хийнэ.
    Дандаа ард түмний нэрийг барина.

  6. Энэ нээрээ Бат-үүлийн нэгэнтээ хэлдгээр монголд “заяасан” үйлийн үр шүү, Яах л болд оо сайны ч ёр биш дээ, цадаж ханадаггүй бирд гэж л ийм амьтан байдаг гээд үлгэрт гардагсан, Амьд бирд бас байдаг л юм байна, өөрийн хэрэг л бүтэж байв#### улс орон ч яамай байнаа, энэ өвгөнд. Одоо 62-той хүн дор хаяж 20 жил, аягүй бол 30 жил зовооно шүү энэ, нээрээ

  7. Энхбаяр бол удирдагч хүн, түүний нэрийг шавхайтай хутгаж ханасан ,одоо өөд нарны бараа харуулах цаг болов

  8. Энхбаярыг төрд з####аад ард түмэн муугаа үзэж байснаа мартаагүй байгаа. Хүрэлсүх юунаас нь айж энэ мэтэд найр тавина вэ,төрд бүү ойртуул. Ард түмэн Хүрэлсүхийг товолчихсон байгаа.

  9. Negdeed udajgui s####a Enkhbayr bolebgui hun gunzgui shurguulahgui bh songuul ungurtul l bosoo gambaa ungurchee Enkhbayr bol heneer ch tug tahij chadna goy goy hunjilduu huluu jiiltsenee udahgui harjil baiydaa kkk

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button