
Өнөөдөр үүрийн 05.57 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах “Петролеум” түлшний үйлдвэрийн агуулахад гал гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:05 цагт очиж, тус үйлдвэрийн түлш боловсруулах дамжлаг шатаж байсныг унтраахаар ажиллаж байгаа аж.
О.ЭНЭРЭЛ