ДЭЛХИЙ

Уилл Смит АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлэв

Жүжигчин Уилл Смит өөрийн бүтээсэн  “Өөрчлөлт: Америкийн төлөөх тэмцэл” нэртэй шинэхэн “Netflix” цувралаа сурталчилж байхдаа улс төрийн албан тушаалд өрсөлдөх сонирхолтой байгаа талаар дурджээ. 52 настай тэрбээр “Pod Save America” подкастанд оролцохдоо ирээдүйд улс төрийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн байна.

Ноён Смит “Одоохондоо Ерөнхийлөгчийн ажлын байр бага зэрэг өөрчлөгддөг, тэгсний дараа би нэр дэвших эсэхээ шийднэ” хэмээжээ. Тэрбээр нийгэмд нөлөөлөх тал дээр “Би өөрийн хийх ёстой зүйлээ урлагаар дамжуулж эсвэл хэзээ нэгэн цагт улс төрийн талбарт хөл тавин гүйцэлдүүлэх болно” гэсэн байна.

Өмнө нь Смит 2015 оны арванхоёрдугаар сард өөрийн бүтээсэн “Concussion” киноны талаар ярилцлага өгч байх үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар дурдаж байсан юм. Сэтгүүлч түүнээс нэр дэвшихээр бол ямар албан тушаалд өрсөлдөхийг хүсэж байгаа талаар асуухад Смит “Үнэндээ бол би Ерөнхийлөгч болох хэрэгтэй шүү дээ, өөр ямар албан тушаалд өрсөлдөнө гэж?” хэмээн хариулжээ.

Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Канье Уэст нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тэрбээр 60 мянга гаруй санал авсан билээ.

Эх сурвалж: BBC, Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button