ДЭЛХИЙ

НҮБ-ын удирдагч: Дэлхий даяар төлөвлөсөн нүүрсний төслүүдийг цуцлах хэрэгтэй

Мягмар гарагт (2021.03.02) НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхий даяар төлөвлөсөн байгаа нүүрсний төслүүдийг цуцалж хамгийн их бохирдол үүсгэдэг чулуужсан түлшинд донтсон аюултай байдлаа эцэслэхийг уриалжээ. Тэрбээр цахилгаан эрчим хүчний салбараас нүүрсний хэрэглээг хасаж хаях нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх хамгийн чухал алхам хэмээн хэлсэн байна.

Гутеррес нүүрс шатаан эрчим хүч гаргаж авахыг зогсоохоор нэгдсэн байгууллага болон улсуудын “Powering Past Coal Alliance”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус уриалгыг гаргасан юм. “PPCA”-ийг 2017 онд Их Британи болон Канад улс хамтран үүсгэсэн байна. Тус нэгдэлд Унгар болон Уругвай улс нэгдэж байгааг аж.

“PPCA” нэгдлийн гишүүнээр элсэж орсон хөгжингүй улсууд 2030 он гэхэд нүүрсний хэрэглээгээ дуусгаж дэлхийн нүүрсний хэрэглээг 80 хувиар бууруулах зорилготой юм.

Их Британи 2024 он гэхэд цахилгаан эрчим хүчний станцууддаа нүүрс хэрэглэхгүй байх зорилго тавьсан байгаа. Гэвч тус улс Кумбрия хотын ойролцоо ган үйлдвэрлэхэд ашиглах коксжих нүүрсний уурхайтай болох шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулсан юм.

Уулзалтын үед Гуттерес засгийн газрууд, хувийн компаниуд, албан тушаалтнуудыг гурван шат бүхий арга хэмжээ авахыг уриалсан байна. Тэрбээр “Эхлээд дэлхий даяар төлөвлөсөн бүх нүүрсний төслүүдийг цуцалж нүүрсэнд донтсон аюултай байдлаа зогсоох. Хоёрт нүүрсний төслийг санхүүжүүлэхээ болих, гуравт дэлхий даяар нүүрсний хэрэглээнээс татгалзах хөдөлгөөнийг эхлүүлэх” гэсэн зүйлсийг уриалжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хэрвээ НҮБ-ын Ури####гаар Улс орнууд Нүүрсний төслүүдээ зогсоогоод эхэлбэл Монгол улсын Эдийн засаг тэгээд л шууд утгаараа Зогсонги байд####д орж Монгол улс Дампуурлаа зарлахаас өөр гарцгүй болно,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button