НИЙГЭМ

Г.Буяндорж: УЕП-т тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол 72 цагийн дараа өлсгөлөн зарлана

Өнөөдөр /2021.03.03/ “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа нар хүүхдүүдийн хамт прокурорын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Тэд 2011 оноос хойш шалгагдаж, үнэн мөн нь тогтоогдохгүй байгаа хэргийн цаана гэр бүлээрээ сэтгэл санааны хувьд гүн хохирол амссан тухайгаа ярилаа.

-ЭНЭ ХҮН ХЯТАДААС МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫГ УТСААР УДИРДАЖ СУУСАН-

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж:

“Намайг 2011 оноос хойш Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэтэл энэ хятад хүн 2014 онд Монгол Улсаас гарч явсан баримт байдаг. Гомдол гаргасан хүн нь БНХАУ-д амьдарч байхад би энд шалгагдаж явдаг.

Энэ хугацаанд эл хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсон. Эцэст нь Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш байна гэж дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Өөрөөр хэлбэл хэрэг шалгалтын ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл мөн гэж Дээд шүүх үзсэн гэсэн үг. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай, хил хаасан 2020 оны дөрөвдүгээр сард энэ Шан Ду Шэнь гэж хятад хүн гэнэт Монгол Улсад нэвтэрч, нэр бүхий дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүн Хятадаас Монголын прокуроруудыг утсаар удирдаж суусан.

Нийт 10 жилийн турш намайг хилс хэргээр гүтгэж, шалгаж буй энэ процессыг би яргалал гэж үзэж байна. Энэ хүрээнд би УЕП Б.Жаргалсайханд гурван шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагуудад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлана” гэсэн юм.

Түүний тавьсан шаардлагыг дурдвал:

  • Нэгт, 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх
  • Хоёрт, нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах
  • Гуравт, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг юм.

-ХАНЬ МИНЬ ХЭРХЭН ГҮТГҮҮЛЖ ИРСНИЙГ ТАЙЛБАРЛАХААР ЭХНЭР ХҮНИЙ ХУВИАР ЯРЬЖ БАЙНА-

Харин түүний эхнэр, МУГЖ Т.Ариунаа дараах зүйлийг ярилаа:

“Манай гэр бүл анх удаа хэвлэлийн бага хурал хийж байна. Өнгөрсөн жилүүдэд эр нөхөр минь, түүний ард гэр бүл минь хэрхэн гүтгэгдэн, доромжлуулж байсныг тайлбарлах гэж эхнэр хүний хувиар өнөөдөр ярьж байна.

Нөхөр минь 2011 оноос хойш хуулийн байгууллагын буруутай шийдвэрээс болж таван удаа 409 хоног цагдан хоригдож, эрүү шүүлтэд орж яваа хүн. Ардах гэр бүл, үр хүүхэд нь айдас хүйдэст автаж, яаж зовдгийг энэ зовлонг туулж үзсэн хүн л ойлгоно.

Миний нөхөр уг үйл явдлыг яргалал гэж нэрлэлээ. Яргалал Монголд үнэхээр гаарсан байна. Миний ханьд тулгаж буй хилс хэргийг шударгаар шийдэж өгнө гэдэгт итгэдэг би иргэн хүний хувиар итгэдэг. Монгол төрийн нэрийн дор хамгаалагдаж байгаа луйварчид, хулгайчдаас хэзээ салах вэ. Эднээс салаагүй цагт хөгжлийн тухай яриад ч хэрэггүй гэдгийг ханиа харж сууж байхдаа энэ 10 жил мэдэрсэн” гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. ХУУЛИЙНХАН дампуурсан. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нартаа АВЛИГА хувааж байсанг бүгд мэдэж байгаа. ҮАБЗ ийн гурав олигтой эрс өөрчлөлт хуулийн байгууллагуудад хийхгүй байгаа. Дарга нарыг нь солиод үр дүн ####га. АВЛИГАЧИН шүүгч нарыг яагаад ########уулахгүй байгаа нь сонин. Прокурорт ч асууд####тай прокурорууд байгаа. БОЛОХГҮЙ иргэдээсээ асууж, болдоггүй хуулийнханг ########уулаач.

  2. Буяндорж ариун хүн мөн үү. Нийгэмд луйвараас өөр баялаг бүтээсэнийг нь мэдэхгүй л юм байна.

  3. Манайд үйлчилдэг хамгийн муухай үйлдэл нь хөл хорионы үеэр Монголчуудаа оруулахгүй байж хятадыг оруулж бдаг авилгын багийхан…эрх мэдэлтэнгүүд бизнесмений үйл ажиллагааг булаадаг…ёстой хөгийн хуультай улс

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button