НИЙГЭМ

“Цаг аваагүй иргэдээс болж эмнэлгийн зарим хэрэгсэл тасалдсан байж магад”

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймд өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6,000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37-53 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна.

Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эрсдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14,168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” хэмээн ярилаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Novshiin durrakkuud ajlaa hiij chadahgui baij dandaa ard tumnee buruutganaa!!!!! Hiij chadahgui bol ####aach ee. Turiin alba bol niited uilchleh ajil bolohoos olon niited buyan bolj bga huviin ajil bish.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button