УЛС ТӨР

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг маргааш, нөгөөдөр бүртгэнэ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2021.03.03/ мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл маргаашаас эхэлж буйг үүгээр мэдэгдэв.

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 12-26-ны хооронд явагдаж, 28-ны өдөр санал хураалт болох аж. Харин нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 4,5-ны өдрүүдэд хийгдэх юм байна.

Түүнчлэн намын даргыг Ардчилсан намын одоогоор мөрдөж буй дүрмийн дагуу тодруулах аж. Үүгээр:

  • Нэр дэвшигчдийн тоонд хязгаар тавихгүй
  • Сурталчилгаа зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явагдана
  • Сонгуульд АН-д бүртгэтэй 200 мянган гишүүн саналаа өгнө гэхчлэн журам баримтлагдах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 18:41

МАН-ын гишүүн АН-ын дарга болно

Холбоотой мэдээ

Back to top button