Нийгмийн

“Дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна”

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцууллаа.

Тэрбээр: “Юуны өмнө халдварын тархалтыг хумих, эдийн засгаа сайжруулахын тулд вакцинжуулах ажиллагааг түргэвчилнэ. Та бүхэн санаж байвал өнгөрөгч хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар 15 гаруй мянган хүнийг дархлаажуулсан. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд шинж тэмдэг илэрсэн ч энэ нь хэвийн юм. Тиймээс вакцинжуулалтад санаа зовоох шаардлагагүй юм. Төлөвлөгөө ёсоор нэн дариу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг ирэх сардаа багтаагаад вакцинжуулах, хөдөө орон нутаг руу халдвар тараахгүй байхад анхааран ажиллаж байна. Ирэх долдугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна. Мөн дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс боловсролын салбарын багш, ажилчдыг вакцинд хамруулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-05 17:34

Love

Холбоотой мэдээ

Back to top button