ДЭЛХИЙ

“Australian Awards Mongolia” М.Даваасүрэнг онцолжээ

Хорь гаруй жилийн турш тэтгэлэг гэх мэт хөгжлийн тусламж олгож ирсэн “Australian Awards Mongolia” М.Даваасүрэнг Фэйсбүүк хуудас дээрээ онцолжээ. М.Даваасүрэн “Australia Awards” тэтгэлэг дор Өмнөд Австралийн их сургуульд мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан байна. Үүний дараа тэрбээр “Women’s Leadership” хөтөлбөрт оролцсон аж. Даваасүрэн тус хөтөлбөр дор “Beyond Book” нийгмийн төслийг хэрэгжүүлэх багийн гишүүнээр ажиллажээ.

“Beyond Book” төсөл нь Монгол улсад анхны олон нийтийн номын санг  Чингэлтэй дүүргийн 17 болон 18-р хороонд үүсгэсэн юм. Даваасүрэнгийн тухай баримтат киног ирэх долоо хоногийн даваа гарагт буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 19:00-аас Боловсрол телевиз дээр гарах ажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button