ДЭЛХИЙ

Их Британид хичээл нь эхэлж буй хүүхдүүдэд тедди баавгай бэлэглэжээ

Их Британи улсын Нортхэмптоншир дэх Трэпстон бага сургуулийн хичээл орж эхэлж байгааг тохиолдуулан сурагч болгондоо тедди баавгай бэлэглэх болсон байна. Тэдгээр тедди баавгайнуудыг сургуулийн заал дотор өрж тавьсан бичлэг Трэпстон сургуулийн веб сайт дээр тавигджээ. 500 гаруй тедди баавгай болгон дээр сургуулийн тэмдэг болон хүлээн авах сурагч, багш ажилчны нь нэрийг оёсон байгаа аж.

Ирэх даваа (2021.03.08) гарагаас эхлэн Их Британи даяар сурагчид хичээлдээ явж эхлэх юм.

Эцэг эх болон багш нарын зөвлөлийн сангаас мөнгө гарган тэдгээр чихмэл тоглоомуудыг авсан аж. Сургуулийн ажилчид тэдгээр баавгайнуудыг бөөгнөрүүлж бичлэг хийгээд Фэйсбүүк хаяг дээрээ байршуулсныг нь 8 мянга гаруй хүн үзжээ.

Трэпстон бага сургуулийн ахлах багш Полин Тернер тус бичлэгийн талаар “Хүүхдүүд болон эцэг эхчүүдэд их эерэг сэтгэгдэл төрсөн, бид тэр бичлэгийг 200 хүн л үзнэ гэж бодож байсан” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button