НИЙГЭМ

Хамарын хийд рүү зорчих хөдөлгөөнийг түр хаажээ

Covid-19-ийн ойрын хавьтлын сэжигтэй тохиолдол Сайншанд суманд илэрсэн тул тус сумын Онцгой комиссоос Хамарын хийд-Хайрхан уулын чиглэлд зорчих авто замын хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 7-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.

Тодруулбал, Төв аймагт буяны ажилд оролцсон дөрвөн хүнээс Covid-19 илэрсэн бөгөөд тэдний нэгийнх нь ойрын хавьтлын хүн Дорноговьд иржээ. Тухайн хүнээс PCR шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ хариу нь сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол буй учраас тухайн хүнийг гэрт нь тусгаарлажээ.

Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх автомашины хөдөлгөөн нээгдсэнээр орон нутаг руу ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэн байна. Дорноговь аймагт энэ оны гуравдугаар сарын 7-ны байдлаар 889 хүн Улаанбаатараас ирж, гэрийн тусгаарлалтад оржээ. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэний улмаас Covid-19 эрүүл бүсэд тархах магадлал их байгаа талаар Дорноговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button