ДЭЛХИЙ

Аня Тейлор-Жой “Critics’ Choice Awards”-аас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртлээ

Жүжигчин Аня Тейлор-Жой “Netflix”-ын “Queen’s Gambit” цувралд Бет Хармоны дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр тус дүрээрээ Алтан бөмбөрцөг кино наадмаас телевизийн кино, жижиг цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг авсан юм.

Тэгвэл 26 дахь “Critics’ Choice Awards” кино наадмаас Аня-Тейлор Жой мөн адил телевизийн кино, жижиг цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн байна. 24 настай тэрбээр шагнал хүлээн авсны онлайн илтгэлдээ “Маш их баярлалаа, шүүгч нарт ч гэсэн үнэхээр баярлалаа. Энэ завшааныг ашиглан Берлин дэх гайхамшигтай кино зураг авалтын багтаа талархсанаа илэрхийлмээр байна. Энэ цуврал та нарын оролцоогүйгээр ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан тийм учраас талархлаа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээжээ.

Бас нэг жүжигчин Алтан бөмбөрцөг болон “Critics’ Choice Awards” кино наадмаас ижил шагнал авсан байна. Жиллиан Андерсон “The Crown” кинонд Маргарет Тэтчерийн дүрийг бүтээж тус хоёр кино наадмаас Драмын цувралын шилдэг эмэгтэй туслах дүр шагналыг хүртжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button