ДЭЛХИЙ

Амь үрэгдэгсдийн дунд гэмт этгээдийн дүү байв

АНУ-ын Дейтон хотод болсон халдлагын улмаас амь үрэггдсэн есөн хүний нэг нь гэмт этгээдийн дүү 22 настай Меган Беттс байсан тухай цагдаагийнхан мэдээлжээ. Тус улсад нэг хоногт гарсан хоёр дахь халдлагын улмаас 27 хүн шархадсан байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө Эль-Пасо хотод 20 хүний амь эрсэдсэн билээ. Эдгээр халдлагыг дотоод терроризм хэмээн мөрдөж шалгаж байна.

Охайо муж улсын цагдаагийнхан 24 настай Коннос Беттсийг хүмүүс олноор цугласан бааранд орохыг завдаж, гал нээж эхэлснээс 13 дахь секундэд буудан, аюулгүй болгожээ. Сум нэвтэрдэггүй хантааз өмссөн Коннор томсгосон магазинтай, 223 калибрын винтов буунаасаа гадна галт хэрэгслүүдтэй явсан гэнэ.

“Хэрэв гэмт этгээ тэр олон зэвсэгтэй Ned Peppers бааранд орсон бол амь үрэгдсэн болон шархадсан хүний тоо аймшигтай байх байсан” гэж Пейтон хотын Цагдаагийн газрын дарга Ричард Биль ярьжээ.

“Зэвсэгт хүчирхийлийн архив” байгууллагын мэдээлснээр энэ нь он гарснаас хойш АНУ-д олон хүний аминд хүрсэн 251 дэх удаагийн халдлага болов. Үүнд галт зэвсэг хэрэглэсэн халдлагын улмаас дөрөв, түүнээс олон хүний амь үрэгдсэн болон шархадсан зэрэг багтдаг аж.

ХЭН ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН БЭ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл гарснаас хойш хэдэн цагийндараа цагдаагийнхан Охайо муж улсын Беллбрук хотын 24 настай оршин суугч Коннор Беттс халдлага үйлдсэн болохыг нотолжээ. Цагдаагийнхан түүний гэрт нэгжлэг хийсэн байна. Түүний эмэгтэй дүү машиндаа найз залуугийн хамт амьсгал хураасан байдалтай олджээ.

Коннор буугаа Техас муж улсын цахим дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд түүний намтарт зэвсгийн наймаа хийхэд саад болох зүйл үгүй байсныг цагдаагийнхан тэмдэглэсэн байна. Түүний ямар ураас халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.

ЭЛЬ-ПАСОГИЙН ХАЛДЛАГА

Мексиктэй залгаа хилийн Эль-Пасо хотод 20 хүний аминд хүрсэн, 21 настай залуу Техас руу өмнөд Америкийнхан халдсаны дагуу хариу халдлага үйлдсэнээ интернэтээр мэдээлжээ. Дөрвөн хуудас мэдэгдэлдээ тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын сүмд халдаж, 51 хүн хороосон этгээдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ. Үзэн ядалтын улмаас гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг авч явсан хэргээр түүнийг шүүвэл цаазаар авах ял шийтгүүлэх аж. Патрик Крусиус гэгч тэр этгээд Эль-Пасогоос 1000 гаруй км зайтай орших Аллен хотын оршин суугч гэнэ.

ӨНӨӨДӨР СОНИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Propecia Mastalgia Viagra Efectos Secundarios Pros Y Contras [url=http://leviplus.com]generic levitra shipped from usa[/url] Amoxicillin Ca Tesco Pharmacy Viagra Buy Metronidazole 500mg

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button