ДЭЛХИЙ

Инстаграмын нэг тэрбум зураг Фэйсбүүкийн хиймэл оюун ухаанд суралцахад тусалж байна

Инстаграм дээрх нэг тэрбум гаруй зургийг ашиглан Фэйсбүүкийн зураг таних алгоритмыг сургасан аж. Ихэнхдээ зураг таньдаг хиймэл оюун ухааныг сургахдаа хүний муур, нохой, цэцэг гэх мэтээр ангилж өгсөн зургийг ашигладаг байсан юм. Харин тэдгээр нэг тэрбум гаруй Инстаграмын зургийг ангилаж ялгалгүй алгоритмд өгсөн аж.

Фэйсбүүкээс мэдээлснээр тус хиймэл оюун ухааныг сургаж дууссаны дараа зургийг 84.5 хувийн нарийвчлалтай таних чадвартай болсон байжээ. Хиймэл оюун ухааны мэргэжилтэн Калум Чейс тус системийг “Нийтлэг мэдрэмжтэй компьютер бүтээх чухал суурь болж магадгүй” хэмээсэн юм. Фэйсбүүк компани сургасан алгоритмаа “Seer” гэж нэрлэсэн байна.

Ангилаагүй мэдээлэл өгч сургах аргыг ашиглан хэлтэй холбоо бүхий хиймэл оюун ухааныг амжилттай сургаж байсан гэнэ. Харин зураг таньдаг хиймэл оюун ухааныг ийм аргаар сургахад илүү хүндрэлтэй байдаг юм. Учир нь гэвэл үгийг таних нь мод, амьтан гэх мэт зүйл орсон зургийг танихаас хэцүү ажээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button