ДЭЛХИЙ

"Tesco” компани 4500 ажилтнаа цомхотгоно

Их Британийн хамгийн том супермаркетын сүлжээ “Tesco” компани 153 салбар дэлгүүрийнхээ 4500 ажилтанг цомхотгохоор болжээ.

Тус компанийн мэдээлснээр, жижиглэн худалдаан дахь өрсөлдөөн улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа бөгөөд дэлгүүрүүдийн бүтцийг өөрчилснөөр үйлчилгээний чанар сайжирч, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой болох аж.

Ажлын байр цомхотгох шийдвэр хүлээж авахад тийм амар байгаагүй гэж “Tesco” компанийн захирал Жейсон Тарри мэдэгджээ. “Tesco” компанийн үзэж байгаагаар, энэ шийдвэрийн үр дүнд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа супермаркетуудын өрсөлдөөн дундаас 1.5 тэрбум фунт стерлинг хэмнэхээр тооцоолсон байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button