ДЭЛХИЙ

“Netflix” компани аккаунтын нууц үгээ хуваалцахыг зогсоохоор ажиллана

“Netflix” компанийн хэрэглэгчид нууц үгээ өөр хүмүүстэй хуваалцах явдал их гардаг. Тус компани үүнийг таслан зогсоохоор шинэ арга хэмжээ туршиж эхлэхээр болжээ. Хэрэглэгчид үнэхээр тус “Netflix” аккаунтыг эзэмшдэг эсэхээ имэйлээр код авч батлах эсвэл  30 өдөр үнэгүй ашиглах сонголттой болох аж.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Insider”-д хэлэхдээ тус туршилтын арга хэмжээ нь “Netflix аккаунтыг ашиглаж буй хүмүүс зөвшөөрөлтэй хэрэглэж байгаа гэдгийг батлах зориулалттай” гэсэн байна.

Гэр бүлийнхээ гишүүдээс өөр хүмүүст нууц үгээ өгөхийг “Netflix” компани нөхцөл болон заалт дээрээ хориглодог боловч ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй юм.

2016 онд “Netflix” компанийн захирал Рид Хастингс хэлэхдээ нууц үг хуваалцах явдалтай эвлэрэх хэрэгтэй хэмээж байсан ч сүүлийн жилүүдэд үүний эсрэг арга хэмжээ авж эхэлсэн аж. “Bloomber” 2019 онд “Netflix”, “HBO” гэх мэт компаниуд хамтран нууц үг хуваалцахын эсрэг хэрэглэгчид ээлтэй замаар арга хэмжээ авах болсныг мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button