УЛС ТӨР

Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүллээ

АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа. Тус намын зүгээс энэ талаарх санаалаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Зандааншатарт хүргүүлжээ.

Албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан саналхураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна. Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button