ДЭЛХИЙ

Казахстаны 20 настай төмөр замчин залуу Төв Азиас анх удаа Грэмми хүртжээ

Өнгөрсөн ням гарагт Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн. Үүгээр Казахстаны иргэн, 20 настай уран бүтээлч шалгарсан нь Төв Азийн орноос грэмми хүртсэн анхны тохиолдол болжээ.

Иманбек зейкенов нь “Roses” дуун дээр хийсэн ремиксээрээ “Best remixed recording” төрөлд грэмми хүртсэн юм байна. Тус бүтээл нь Youtube хуудаст огцом хандалт авч, Биллбордын жагсаалтыг тэргүүлж байжээ.

Тэрбээр төмөр замд ажилладаг бөгөөд дуу хөгжим дотоод хүсэл сонирхол нь юм байна. Шагнал авсныхаа дараа Иманбек инстаграм хуудастаа “Хөгжимчин хүн бүрийн дээд хүсэл Грэммийн шагнал авах явдал. Бид чадлаа” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХЭХЭ
ХЭХЭ
2021-03-16 18:33

мэдэх ч үгүй юм байна гэхдээ нэг харъяа байз

Холбоотой мэдээ

Back to top button